Олон улсын циркчдийн 22 дахь удаагийн наадмаас циркийн уран нугараач Э.Лхагва-Очир алтан цом авлаа.
Соёлын Тэргүүний ажилтан Э.Лхагва-Очир Францын Гринобле хотод зохиогдсон олон улсын циркчдийн 22 дахь удаагийн наадмын Алтан цомын эзэн боллоо.
Тус тэмцээнд Э.Лхагва-Очир “Давхар сандлын тэнцвэр” төрлөөр дэлхийд анх удаа 11 метрийн өндөрт тэнцвэрийн гайхамшгийг үзүүлжээ.