Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан “Г”-г энэ сарын 5-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас албадан авчирчээ.
Уг этгээд нь монгол иргэдийг гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучилна хэмээн хуурч мэхлэн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Түүнийг Монголд авчрах ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Гадаад харилцааны яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран зохион байгуулжээ.