Өнөөдөр БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёльд итгэл үзүүлэх эсэх санал хураалт БНСУ-ын парламентад эхлэх гэж байна.
Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль болон Батлан хамгаалахын сайд асан Ким Юн Хён, армийн генерал Пак Ан Су, Дотоод хэргийн сайд И Сан Мин нарын зарим дээд албан тушаалтнуудыг онц байдал зарласан асуудалд тус улсын Цагдаагийн байгууллага шалгалт хийж эхэлсэн хмэээн “Yonhap” агентлаг мэдээлжээ.
Тэгвэл БНСУ-ын эрх баригч Ардын хүч нам сөрөг хүчний санаачилсан Ерөнхийлөгч Юн Сүк Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг эсэргүүцнэ гэдгээ энэ пүрэв гарагт мэдэгджээ.
Ерөнхийлөгч Юн Сүк Ёлыг огцруулахын тулд эрх баригч намын 8 гишүүний санал шаардлагатай байгаа аж.
Дайны онц байдал зарласны дараагаар БНСУ-ын парламентын 300 гишүүний 190 нь цуглаж, дайны онц байдлыг цуцлах шийдвэр гаргасан ба тэдгээр 190 гишүүний дотор Ерөнхийлөгч Юн Сүк Ёлын Ардын хүч намын 18 гишүүн байсан аж.
Ерөнхийлөгч Юн Сүк Ёл албан тушаалаасаа огцорч эсвэл түүнийг огцруулах юм бол 60 өдрийн дотор ерөнхийлөгчийн шинэ сонгууль зарлах аж.
CNA