Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр /2024.12.10/-ийн хуралдаанаар 2025 оны төсвийн хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээллийг сонслоо. 2024 оны хагас жилд 66872.0 мянган толгой мал тоолуулсан бөгөөд НҮБ-ын ХХАА-н байгууллага, судлаачдын судалгаагаар Монгол орны бэлчээрийн даац 25-30 сая толгой малаар хэтэрсэн тухай дүгнэлт гарсан байна.
Энэ оны өвлийн улиралд нийт 10.0 сая толгой малыг хүнсэнд хэрэглэж, 6.0 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар тооцож байгаа аж.
Мөн 6067.1 мянган толгой мал буюу 202.9 мянган тонн малын мах экспортлох боломжит нөөцтэй байна гэв.