Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2024.12.16/ УИХ, Засгийн газрын гишүүд болон Тавантолгой түлш компанийн удирдлагуудыг дуудаж, агаарын бохирдлыг бууруулах ажлын талаар мэдээлэл сонсож, утааг бууруулах үүрэг чиглэл өгчээ.
Ерөнхийлөгч, 2019 онд шахмал түлш үйлдвэрлэн хэрэглээнд нэвтрүүлж байхад утаа тодорхой хэмжээгээр багассан.
Гэтэл өнөөдөр нийслэлийн гэр хороололд 100 хувь шахмал түлш хэрэглэж байхад утаа яагаад улам ихсэв? гэдэг асуудлыг хөндөж, түлшний чанар, орц найрлагад анхаарал хандуулах үүрэг өгсөн байна.