Тайландын нэгэн усан санд олон жил амьдарч байсан тэнгисийн ногоон мэлхий болох \”Бэнк\” гэдэг нэртэй яст мэлхий хүмүүсийн хаясан зооснуудыг залгидаг байсан нь түүнийг үхэлд хүргэжээ.
Тайчууд яст мэлхий рүү зоос хаяж өгөх нь урт наслуулдаг гэдэгт итгэдэг гэнэ.
3 дугаар сарын 6-нд Бангкок дахь Чулалонгкорн Их сургуулийн малын эмч нар долоон цагийн турш хагалгаа хийсний эцэст яст мэлхийний гэдэснээс 915 ширхэг зоос гарган авчээ.
Яст мэлхийний биеийн байдал эхэндээ хэвийн байсан боловч дараа нь гэнэт муудсан байна.
\”Бэнк\” яст мэлхий мягмар гарагт үхжээ. Амьтан тэжээдэг фейсбүүкийн хэрэглэгчид англи болон тай хэл дээр маш олон гашуудлын үгсийг бичсэн байлаа. Олон нийт түүний хагалгаанд зориулж 15 мянган орчим батт буюу 427 ам.доллар хандивлаж байв.
Усан сан руу зоос шидэх уламжлалыг хуулиар хориглохыг малын эмч нар уриалжээ.