Английн судлаачид ухаалаг утасны хор хөнөөлийг судалсан байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн дийлэнх нь нүдний харааны цэгт өөрчлөлт орсон тодорхой байсан бөгөөд үүний 80 хувь нь ухаалаг утас хэрэглэснээс болсон гэж үзээд байгаа юм. Тухайлбал судлаачид хэвтэж утсаа оролдох нь харааны төвлөрлийг өөрчилдөг төдийгүй нүдний торлог бүрхэвчийг гэмтээж улмаар хараа муудаж сохрох ч үр дүнд хүргэдэг болохыг баталжээ. Сүүлийн жилүүдэд ухаалаг утасны хэрэглээ эрчимтэй өсөж байгаа үед та бид ухаалаг утсыг зөв зохистой хэрэглэх хэрэгтэй.
Үндэстэн агентлаг