Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг нураах шийдвэр гаргасны дагуу уг байрыг нураах тендерийн сонгон шалгаруулалт зарлаад байна.
Энэ талаар нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “207-р байрыг нураах эхний тендерийн сонгон шалгаруулалтад тавигдсан шалгуур хангах материал ирүүлсэн ААН гараагүй. Тендерийн хуульд борлуулалтын орлого, хугацаа хэтэрсэн өр зээлгүй байх гэх мэт нийтлэг шаардлагууд байдаг.
Тэдгээр шалгуурт нийцэх ААН байгаагүй тул тендерийг дахин зарласан.
207-р байрыг нураах ажиллагаа нэлээд түвэгтэй. Хоёр байрны дунд баригдсан учир том техникүүд авчирч тэсэлгээний аргаар нураах боломжгүй. Өнгөрсөн жил 10 гаруй барилга нураасан техникүүдээр нураах боломжгүй, гар аргаар нураах шийдвэр гарсан.
Ирэх хаврын улиралд байрыг нурааж, яг энэ барилгын батлагдсан зураг, хэмжээ квадратаар нь орон сууцыг барьж, айл өрхүүдийг оруулна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийслэл гуравдагч этгээдээр татагдсан. Бид гуравдагч этгээдийн хувиар гэм буруутай нь тогтоогдсон ААН-ээр нураасан, барьсан зардлуудаа нэхэмжилж хохирлоо барагдуулна” гэж мэдэгдлээ.