Сүхбаатарын талбайд өчигдөр өдөр эхэлсэн жагсаал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ.
Төв талбай дүүргэн цугласан иргэд Төв замын хөдөлгөөнийг хааж, Засгийн газар огцрохыг шаардаж байсан бол, өөр нэг хэсэг бүлэг иргэд “УИХ тар!” хэмээн цагаан хоолойгоор орилж байв.
Жагсагчид өчигдөр Төрийн ордон руу хүч түрэн дайрч байхад нэг хэсэг нь “Амралтын өдөр хэн ч байхгүй хоосон байшин руу дайраад яах вэ дээ” гэцгээж байв. Жагсагчид өнөөдөр Их Тэнгэрийн амны замыг хааж, шаардлага тавина гэв.
ЦЕГ-аас жагсаал цуглаанд оролцож байгаа иргэд, оюутан залуусыг аюулгүй байдлаа хангаж, гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлж бусдын өдөөн хатгалгад авахгүй байх, цаашилбал хууль бус ажиллагаанд оролцохгүй байхыг анхаарууллаа.