БНСУ-ын мөрдөн байцаагч нар бүрэн эрхээ түдгэлзүүлсэн Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг баривчлах хоёр дахь ажиллагааг эхлүүллээ.
Өнгөрсөн сард түүнийг баривчлах захирамжийг шүүхээс гаргаж, энэ сарын эхээр холбогдох албаныхан Ерөнхийлөгчийг баривчлахаар гэрийнх нь гадаа очсон.
Гэхдээ хамгаалагч болон Юний дэмжигч нарын эсэргүүцлийн улмаас баривчлах ажиллагааг түр зогсоогоод байв.
Баривчлах захирамж нь нэгдүгээр сарын 6-ны өдрийг хүртэл хүчинтэй байсан ч шүүхээс энэ хугацааг сунгасан.
Өчигдөр буюу мягмар гарагт түүнийг огцруулах эсэх шүүх хурлыг эхлүүлсэн ч Ерөнхийлөгч Юн очоогүйн улмаас дөрвөн минут үргэлжлээд дууссан юм.
2024 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр парламентын гишүүдийн олонх дэмжсэнээр түүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Түүнийг огцруулах эсэхийг Үндсэн хуулийн шүүх зургаан сарын дотор шийдэх ёстой.
Korea times