Д.Энхбат:
Францад очвол айл болгон вино хийх өөр технологитой. Түүнийгээ бичээд үе дамжуулан сайжруулдаг. Манайд гоё технологийн эзэн үхлээ, дууслаа. Хүү нь тэгээс эхэлдэг. Бид соёлдоо үүнийг суулгаагүй. Яагаад хөгжихгүй байгаагаа гайхаад байдаг. Байгууллага болгон гоц ухаантан хайгаад байдаг. Яг үнэндээ гоц ухаантанг бид хайгаад байхад тэнд McDonald’s-ийг хүүхдүүд ажиллуулаад байгааг хар л даа. Ажилчдын 52 хувь нь 21 нас хүрээгүй хүүхдүүд. Одоо бод доо. Дэлхийн хамгийн том компанийг хүүхдүүд ажиллуулж болоод байхад бид нар тэднээс 100 дахин жижиг системийг бүгдээрээ бужигнаад ч чадахгүй байна шүү дээ. Хамгийн ухаантайнуудаа сонгож тавиад ч чадахгүй байна. /ikon.mn ярилцлагаас/