ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэрээ тэрбээр “2012-2016 онд хэний Засгийн газар ажиллаж байсан юм бэ гэдэг нь тодорхой.
Тухайн үед Уул уурхайн дэд сайд болон АМГТГ-ын даргаар ажиллаж байсан хоёр хүнд Евротрейд компаниар дамжуулаад Францын хоёр нөхөр авлига өгсөн байж болзошгүй гэдгийг Францын шүүх эцэслэчихсэн.
Одоо монголын хууль хяналтын байгууллага ажлаа хийх ёстой” гэв.