АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд анхааруулга өглөө.
Тодруулбал, хэрэв Путин дайныг зогсоож чадахгүй бол Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авч, тарифыг нэмэгдүүлнэ хэмээн мэдэгдсэн.
Трамп өөрийн цахим хуудаст “Дайныг зогсоох арга хэмжээ авч байгаа нь Орос болон Путинд “том тус” хүргэж байгаа явдал” гэсэн байна.
Мөн “Ойрын хугацаанд хэлэлцээрт хүрэхгүй бол Оросын эсрэг өндөр татвар, тариф, хориг арга хэмжээнүүдийг авахаас өөр аргагүй” гэв.
Энэ нь зөвхөн Орос бус дайнд оролцогч бусад улсуудад ч хамаатайг онцолжээ. Гэхдээ аль улсыг яаж оролцсон гэж тооцохоо тодорхой хэлээгүй юм.
Трампын анхааруулгад Оросоос ямар нэг хариу өгөөгүй ч Ерөнхийлөгч Путин өмнө нь дайныг зогсоох хэлэлцээр хийхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн.
Одоогоор Оросоос АНУ руу экспортолж буй гол бүтээгдэхүүнүүд нь фосфатын бордоо болон цагаан алт байгаа юм.
Эх сурвалж: ВВС