Москва хотын Шереметьевийн нисэх буудал \”Улаанбаатар”
гэх нэрийг хятад ханзаар бичсэн байна гэх гомдлыг тухайн үед тус нисэх буудалд
байсан Монгол залуу бидэнд илгээсэн юм.
Тэгвэл энэ талаар Шереметьево нисэх буудлын
хэвлэл мэдээллийн албаны дарга \”Энэ бол манай буудлаас \”найрсаг-хятад”
хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлын нэг хэсэг байсан. Ирж буй нислэг,
маршрутыг орос, англи, хятад гэсэн гурван хэл дээр зарласан” гэж тайлбарлажээ.
Үндэстэн агентлаг