Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат таалал төгссөн харамсалтай явдалд эмгэнэл илэрхийлж,
-
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш,
-
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин,
-
Япон Улсын Ерөнхий сайд Ишиба Шигэрү,
-
Эстони улсын Ерөнхийлөгч Алар Карис,
-
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев,
-
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Лыөнг Гыөнг,
-
Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисулит,
-
БНСУ-ын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Шадар сайд бөгөөд Стратеги, Санхүүгийн сайд Чой Сан Мүг,
-
БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан,
-
Кувейт улсын Эмир (Хаан) Шейх Мишаль Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах,
-
Кувейт улсын Ерөнхий сайд Шейх Ахмад Абдулла Аль-Ахмад Аль-Сабах,
-
Кувейт улсын Угсаа залгамжлах ханхүү Шейх Сабах Халед Аль-Хамад Аль-Сабах нар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд захидал илгээлээ.
Мөн явдалд харамслаа илэрхийлж Япон Улсын Ерөнхий сайд Ишиба Шигэрү Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд, Япон Улсын Гадаад хэргийн сайд Ивая Такэши, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт эмгэнэлийн захидал ирүүлэв.
Түүнчлэн, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргалд Япон Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга, Засгийн газрын тусгай зөвлөх Акиба Такэо захидал хаяглан илгээсэн бол, Япон улсын Элчин сайд М.Игавахара монголын нийт ард түмэнд эмгэнэлээ илэрхийлсэн юм.
Ерөнхийлөгч агсны гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлэхээр Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд эмгэнэлийн дэвтэр нээж, нийт ДТГ-уудын цахим хаягаар эмгэнэл хүлээн авсаар байгаа аж.