Өнөөдөр манай улсад нэг жилд 17 мянган хос гэрлэлтээ батлуулж, таван мянга хос гэрлэлтээ цуцлуулдаг гэсэн тоо бий. Гол шалтгааны нэг нь өрхийн орлого бага, орон сууцгүйгээс болж байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Тиймээс ипотекийн зээлийг анх удаа орон сууц авч байгаа залуу гэр бүл, орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй, олон хүүхэдтэй гэр бүл зэрэг зорилтот бүлэг рүү чиглүүлэхээр төлөвлөж байна. Учир нь 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн ипотекийн зээл өгөөжөө өгсөн ч, танил талаараа дамжуулан зээл авдгаас үүдэж хамгийн багадаа 3-4 жил хүлээдэг, орон сууцны үнийн хөөсрүүлсэн тул зорилтот бүлэгтээ төдийлөн хүрсэнгүй гэж албаныхан дүгнэсэн байна.
Мөн дан ганц орон сууцанд биш эрчим хүчний хэмнэлттэй, амины орон сууцанд ч ипотекийн зээл олгодог болж, ХАШААНДАА САЙХАН АМЬДРАХ зорилтыг хэрэгжүүлж, орон нутагт өрхийн орлогод нийцсэн ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ гэдгийг тус яамнаас мэдээллээ.