Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо нартай хилийн аюулгүй байдлын асуудлаар тохиролцоонд хүрч бараа бүтээгдэхүүнд нь 25 хувийн татвар ногдуулах шийдвэрээ 30 хоногоор хойшлуулах болсон тухай АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдэв.
30 хоногийн хугацаанд Мексик, Канадын талаас хилийн хяналтаа чангатгаж, мансууруулах бодисын наймаа, хууль бус цагаачлалын эсрэг шийдвэртэй арга хэмжээ авахаа амалжээ.
Тухайлбал, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо хил орчимд гарч буй хууль бус үйлдлүүдтэй тэмцэхэд 1.3 тэрбум ам.долларын төсөвлөж, хилээр нэвтрэх фентанил бодисын хяналт шалгалтыг сайжруулах бол Мексик хойд хил рүүгээ 10 мянган цэргээ илгээж, хууль бус цагаачлалын урсгалтай тэмцэхээр болжээ.