Засгийн газраас 14 мега төслийн нэг болох Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын хил холболтын хэлэлцээр байгуулахаар санаачлага гаргаж, УИХ-д холбогдох хуулийн төслийг өргөн барьсан.
УИХ-аас тодорхой хүрээнд гэрээ хийх чиглэлийг Засгийн газарт өгсөн бөгөөд Засгийн газраас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Туваан, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан нарт гэрээнд гарын үсэг зураг чиглэл өгсөн юм.
Олон жил ярьж, гацсан Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболтын гэрээнд Ц.Туваан, Б.Дэлгэрсайхан нар хоёрдугаар сарын 14-нд БНХАУ-ын Харбин хотод гарын үсэг зурахаар болжээ.
Нэгэнт хил холболтын төмөр замтай холбоотой гэрээ, хэлэлцээрүүдэд гарын үсэг зурсан тохиолдолд ирэх хаврын чуулганаар хил холболтын асуудлыг хэлэлцэхээр товлоод байгаа аж.