Ц.Мөнхтуяа гишүүн өөрийн цахим хуудаснаа “Миний мууг үзэн элдэвлэж яваад зарим нь шоронд зарим нэг нь шороонд булагдсан даа. Хөөрхий” гэж бичсэн нь олны дургүйцлийг хүргээд байна.
УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЁС ЗҮЙН ДҮРЭМД
-
УИХ-ын гишүүн биеэ авч явах, шударга байдлаараа үлгэр дуурайл үзүүлэх.
-
Бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн, хүндэтгэлтэй хандах, бусдыг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэх, доромжлохыг цээрлэнэ.
-
Гишүүн үзэл бодол, байр сууриа илэрхийлэхдээ албан ёсны эх сурвалжийг баримтлах ба олон нийтийг төөрөгдүүлэх, үндэслэлгүй мэдээлэл хийхийг хориглоно гэж заасан.
Ц.Мөнхтуяа гишүүний хувьд АН жагсаалтын 16-д эрэмбэлэгдэж гишүүн болсон.