Ам.долларын ханш суларсан, шинээр гарч ирж буй зах зээлийн эдийн засгийн сэргэлт нэмэгдсэнээр оны эхний зах зээлийн донсолгооноос үүдсэн эргэлзээ багасгаж, шинээр гарч ирж буй зах зээл дэх валют оны эхний улиралд эрчтэй чангарсан байна.
Нэгдүгээр улиралд Мексикийн песо хамгийн илүү өссөн буюу ам.доллартай харьцах ханш нь 11% орчим дээшилжээ. Оросын рубль ч илэрхий чангарч 8.9% , Өмнөд Африкийн рандын ханш 5% болж нэмэгджээ.
Их Британийн \”Financial Times\” сонинд: Мексикийн песо бол ам.долларын ханш унасны хамгийн их ашиг хүртэгч юм. Ам.долларын ханш суларсан нь Америкийн Холбооны Нөөц валютын чөлөөтэй бодлогоо аажим алгуурхнаар хумих шинж төлөв илэрсэн. Түүнчлэн Трампын засгийн газар татварыг хөнгөлөх, санхүүгийн түлхэц өгөх тухай хийсэн амлалтдаа хүрч чадах эсэхэд гаднынхан эргэлзэж байгаагаас шалтгаалсан гэж тэмдэглэжээ.
Goldman Sachs компанийн эдийн засагч саяхан гаргасан судалгааны тайландаа, \”банк санхүү нь улам тогтворжиж, эдийн засгийн хямрал улам бага байх\” нь шинээр гарч ирж буй зах зээлийн ерөнхий чиг хандлага юм гэжээ.