Санкт Петрбург хотын метронд гарсан дэлбэрэлтийн улмаас 11 хүн нас барж 45 хүн шархдан эмнэлэгт хүргэгдсэн. Үүссэн нөхцөл байдлын улмаас Санк Петрбург хотын эрх баригчид гашуудлын гурав хоног зарлалаа. Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дэлбэрэлт гарах үеэр тус хотод байжээ.
Тэрээр дэлбэрэлтэд амь үрэгдсэн иргэдийн дурсгалд зориулж цэцэг өргөн гашуудлаа илэрхийллээ. Одоогоор тус хэргийн шалгаж байгаа ч сэжигтэй тэсрэх бөмбөг тавьсан сэжигтэй этгээдийг илрүүлээгүй байна. Уг хэргийн талаар Ерөнхий сайд Дмитрий Медведев \”Террорист халдлага байсан” гэж цахим хуудаснаа бичжээ.
Үндэстэн агентлаг