Санкт-Петербургийн метронд дэлбэрэлт үйлдсэн хэргийн сэжигтнийг урьдчилсан байдлаар тодруулж, энэ нь Сирийн хэт даврагч бүлэглэлтэй холбоотой гэжээ.
Урьдчилсан шинжилгээнээс үзвэл сэжигтэн Төв азид төрсөн, Сирийн хэт даврагч бүлэглэлтэй холбоотой болохыг холбогдох байгууллагын албан тушаалтан хэлжээ.
Энэхүү хэргийн сэжигтэн тэсрэх бодисыг биедээ буюу үүргэвч, эсвэл гар цүнхэндээ хийж метронд сууж, метро хөдөлсний дараа дэлбэлсэн байна.
4-р сарын 3-нд Санкт-Петербургт болсон дэлбэрэлтийн улмаас 11 хүн амь үрэгдэж, 45 хүн гэмтэж бэртсэн байна. ОХУ-ын Ерөнхий прокурорын газар уг хэргийг террорист халдлага хэмээн үзсэн байна.