Итали улсын Хөрөнгийн Биржийн өмнө ийм өвөрмөц хөшөө бий. Гэвч Милан хотын захиргаа ийм ёс бус хөшөөг байршуулахыг яагаад зөвшөөрсөн юм бол гэж асууж магадгүй. Тэгвэл энэ нь \”жижиг хувьцаа эзэмшигчид\”-тэй холбоотой аж. Италийн томоохон хувьцаат компаниуд жижи хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг олон жилийн турш зөрчиж, ноогдол ашиг тараахгүйгээр зохиомлоор ашиггүй ажилласан байна.
Түүнд тавих хяналт ч муу байсан бөгөөд Италийн Санхүүгийн хороо нүд нь балай, чих нь дүлий явсныг иргэд эсэргүүцэж, энэхүү хөшөөг байршуулсан байна. Хотын захиргаа ч иргэдийн хүсэлтийг хүлээн авч, хувьцаат компаниудад сануулга болох ёстой гэж хөшөө байршуулахыг зөвшөөрсөн байна.
Ийм хөшөө Монголд ч хэрэгтэй байгаа. Өнөөдөр Улсын Их дэлгүүр зэрэг ноогдол ашгаа хувьцаа эзэмшигчиддээ тараадаггүй хувьцаат компаниуд маш олон бий. Тэд ашиггүй ажилладаг гэх ганц тайлбараар олон жижиг хувьцаа эзэмшигчдийг хохироосоор л байгаа. Харин манай хяналт шалгалт хийх ёстой байгууллагууд Италитай адил нүд нь балай, чих нь дүлий явсаар л байгаа билээ.