• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 10 сарын 8
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    ГССҮТ: “Баавгайд бариулсан” өвчтөний биеийн байдал хүнд байна

    БОУАӨЯ-наас нас биед гүйцсэн хүний эрүүл мэндэд аюул учруулах баавгайг агнах зөвшөөрлийг нийслэлд өгчээ

    Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орж ирсэн баавгайг нойрсуулж суурьшлын бүсээс гаргалаа

    Баавгай дайрч нэг иргэн амиа алджээ

    Л.Пүрэвсүрэн: Эпштейнтэй гол харилцаж, мэйл бичиж байсан намайг гэрчээр дуудсангүй

    Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна

    Л.Бямбасүрэнд оноосон 13 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

    Хотын даргын орлогч асан Т.Даваадалай нарт холбогдох 5.2 тэрбум төгрөгийн авлигын хэргийг шүүхэд шилжүүлжээ

    “Херо” Б.Баатарыг нэг сарын хугацаатай цагдан хорилоо

    Карго ачаанд гаалийн хяналт шалгалт хийх явцад хувцас дотор нуун далдалсан 1.6 кг “мөс” гэх нэршилтэй бодис илрүүлжээ

  • Улс төр
    Д.Ганбат: СОР17 хуралд төсвөөс 300 тэрбум төгрөг зарцуулаад үлдэж байгаа нь хоёр жорлон, хоёр гэр

    С.Цэнгүүн: Сайд нар төсвийн тодотголоос ₮23 тэрбумыг хасаж болохгүй, аль хэдийн зарцуулчихсан гэх ноцтой мэдэгдэл хийж байна

    БНХАУ-аас хууль бусаар орж ирсэн байж болзошгүй годронтой ямааны асуудлыг ТЕГ-аар шалгуулна

    Н.Номтойбаяр: Ямааны годрон өвчний эсрэг вакциныг 1.5 тэрбум төгрөгөөр худалдаж авахаар болсон

    ҮАГ: өсвийн зарлага 32.2 хувиар өсөхөөр төлөвлөгдсөн нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй

    Төсвийн зарцуулалтыг хянан шалгах түр хороо байгуулах бичигт 47 гишүүн гарын үсэг зурлаа

    Европын Холбоо дахин Виктор Орбан шиг хүнтэй учрахгүйн тулд шинэ гишүүн орнуудаа 15 жилийн хугацаанд “туршдаг” болно

    Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

    Ж.Батжаргал: Төсвийн тодотголыг аравдугаар сарын 20-ны дотор батална

    Э.Тамир: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон ч 2027 оны төсөвт хуучнаар нь тооцсон хэвээр байна

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд

    Эрхүүд тахал дэгдсэн байж болзошгүй асуудлаар Путинтэй утсаар ярих гэж байгаагаа Трамп мэдэгдэв

    АНУ: Тахлын халдварын асуудлаар Орост туслахад бэлэн

    ОХУ-ын засгийн газар хүрэн баавгайн тоо толгойг хязгаарлах яаралтай арга хэмжээ авахаар болжээ

    Калининградыг тусгаарлавал цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж Орос НАТО-д анхааруулав

    Францад сурагчдын жагсаал улам ширүүсчээ

    “Эль Ниньо” уур амьсгалын үзэгдлийн улмаас дэлхий даяар 450,000 гаруй хүн амиа алдах тооцоог эрдэмтэд гаргажээ

    Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

  • Эрүүл мэнд
    Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

    Х.Нямбаатар: Хүргэн хүү чи хадам эцгийнхээ үзэмжээр тогтоож буй шударга ёсыг хугацаатай гэдгийг санаарай

    Б.Энхбаяр: Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу?

    Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай!

    Л.Мөнхбаясгалан: Би сайд юм уу, та сайд юм уу. Чадахгүй бол ажлаа өг, Г.Дамдинням аа

    Х.Нямбаатар: Оюукийн засгийг унагаасан шагналдаа MCS Зандан bro засгаас АМНАТ 300 тэрбум чөлөөлүүлсэн

    О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

    Х.Бадамгэрэл: Хятад хүн Монголын нэрээр ОУ-ын Миссийн тэмцээнд оролцох нь байж боломжгүй хэрэг

No Result
View All Result

Монгол хэлэнд нэвтэрсэн зээлдмэл үгийн тайлбар толь

by undesten
2025-05-26 07:57
in Нийтлэл
6
Монгол хэлэнд нэвтэрсэн зээлдмэл үгийн тайлбар толь
SHARETWEET

Монгол хэлэнд нэвтэрсэн зээлдмэл үгийн тайлбар толь номоо ийнхүү туурвиж дууслаа. Зээлдсэн үгсийг нэлээд хэдэн жилийн өмнөөс цуглуулж эхэлсэн ба эцэст нь нэгтгэж бүтээл болгохоор жил гаруйн хөдөлмөр зарцуулав.

Энэ тольд өнөөгийн дундаж монгол сэхээтэн ойлгодог, хэрэглэдэг таван мянга орчим зээлдмэл үг сонгож, аль хэлнээс гарвалтай, цаашлаад ямар хэлнээс угшилтай зэргийг тодорхойлов.

Улмаар үгийн шууд утга нь юу гэж байсан хийгээд монгол хэлэнд нэвтрэхдээ ямар утга агуулах болсныг тодруулах оролдлого хийлээ. Зээлдмэл үгийн уг сурвалж нь уг хэлээрээ хэрхэн бичигддэгийг эхээр нь олж тавьсан. Иймээс зөвхөн үсгийн тэмдэгт гэхэд латин, герег, кирил, хятад ба япон ханз, солонгос, санскрит, араб ба перс, руин зэрэг арав гаруй төрлийн үсэг тэмдэгтээс бүрдэв.

ТОЛГОЙ ҮГ. Толиос хэрэгтэй үгээ олохын тулд цагаан толгойн үсгийн дарааллаар эрэмбэлэгдсэн дагуу хайна. Төвд, хятад, түрэг, манж гарвальтай үгийг хайж олоход хялбар, учир нь эдгээр нь монгол хэлэнд голдуу дээр үед нэвтэрсэн учир бичлэг нь монгол дуудлагаар хэлэгдэх болсон ба тэр л байдлаараа бичгийн хэлэнд буун нэгэнт хэвшсэн учир бэрхшээл учрахгүй.

Монголжиж амжсан үгс. Хэдийгээр монгол хэлэнд хожуу нэвтэрсэн боловч аяндаа дуудлагаа даган монголжиж, тэгж хэлдэг төдийгүй бичдэг болсон цөөнгүй үгийг монголжсон хэлбэрээр нь энэ толины толгой үгэнд авлаа. Эсээ, хаминдаа, амаржий, хааз, ёонкос, коонс, сээвс гэх мэт. Монгол хэлэнд эгшиг зохицох ёс гэж нэг онцлог бий. Энэ нь үгэнд орсон эгшгүүд нэг төрөл болон журамлагддаг буюу нөхцөл, дагаврууд нь эгшиг зохицох ёсыг даган залгагдана гэсэн үг юм. Наад зах нь нэг үгэнд а авиа э, о зэрэг авиатай хамтардаггүй, эгшгүүд аль нэг тийшээ шилжин журамлагддаг. Отвертка – автийрк, одъяал – адяал, комендант – хаминдаа гэх мэт.

Р үсэг. Монгол хэлэнд Р авиа үг бүтээхэд идэвхтэй оролцдог авч үгийн толгойд заавал өмнөө эгшиг авч амилж байж дуудагддаг. Руль – үрүүл, рашаан – аршаан гэх мэт.

Л үсэг. Монгол хэлэнд Л авиагаар эхэлсэн үг байдаггүй учир ийм үгсийг ямар ч эргэлзээгүй зээлдмэл үг гэж шууд тооцож болно. Мөн түрэг хэлэнд ч Л-ээр эхэлсэн үг байдаггүй.

Е үсэг. Монгол бичлэгээр Е үсэг нь Еэвэн гэхэд ордог авианы тэмдэгт юм. Орос бичлэгт үгийн эхэнд ба адагд Е гэж дуудагдах боловч, үгийн дунд Э авиаг оролдог. Үүнээс болоод Орос болон оросоор дамжиж ирсэн үгийг орчин цагийн кирилл бичигт Э гэж бичигдэх ёстой газар Е тэмдэгтээр бичих болжээ. Нэгэнт тэгж бичээд дассан толгой үгэнд энд хэвээр хадгалсан боловч, ялангуяа шинээр орж ирж буй зээлдмэл үгэнд Э тэмдэгтээр бичлээ.

Ё үсэг. Ё бол монгол кирилл бичлэгээр Ёотон гэхэд ордог авианы тэмдэгт юм. Орос бичлэгт энэ тэмдэгтийг зөвхөн толь бичигт хэрэглэдэг боловч, энгийн бичлэгт Ё тэмдэгтийн дээрх хоёр цэгийг орхигдуулдаг. Гэвч оросууд Е тэмдэгтээр орлуулсан ч үүнийг Ё авиагаар уншдаг. Горбачёв, Хрущёв гэж уншина. Харин монгол бичлэгт орхигдуулсан Ё тэмдэгтийг еэвэнгийн Е авиагаар уншдагаас болж буруу нэршил үүсдэгийн жишээ бол герман хэлний Freud нэрийг оросоор жинхэнэ бичлэгээр Фрёйд гэснийг Фрейд гэж бичдэгээс болж монголоор энэ эрдэмтний нэрийг Фрэйд гэж нэрлэх болжээ.

У, Ү үсэг. Дамдинсүрэнгийн кирилл бичгийн тэмдэглэгээнд Ургамал гэдгийн У тэмдэгт, Үсэг гэдгийн Ү тэмдэгт хоёрыг эндүүрлээс болоод зөрүүлжээ. Монгол У бол хоолойн гүнээс дуудагддаг, тун цөөн хэлэнд байдаг онцлогтой авиа билээ. Монгол хэлний У тэмдэгтээр бичсэн үгийг гадаад хүнээр уншуулбал шууд л Ү авиагаар хэлнэ, Ургамал гэвэл Үргамал гэх жишээнээс харж болно. “Клуб” гэдгийг монгол хүн “күлүүб” гэж уншдаг, клУб гэж хэлдэггүй. “уул, ул, үүл, үл” гэсэн дөрвөн үгийг монгол хэл мэдэхгүй гадаад хүнээр уншуулаад ямар ялгаатай сонсогдож байгааг төвөггүй ажиглаж болно. Илэрхий ийм тохиолдолд энд У-г Ү-гээр сольж бичсэн болно.

Б, В үсэг. Уйгуржин монгол бичигт В авиаг тэмдэглэсэн тэмдэгт байдаггүй, хожим гадаад үгэнд хэрэглэдэг В авиа тэмдэглэх тэмдэгт бий болжээ. Орос болон, жишээ нь англи хэлэнд V тэмдэгт хэрэглэдэг авиа монгол хэлэнд байдаггүй. Учир нь “варень” гэснийг тэд доод уруултай хамжин шүргэж хүчтэй тэсрэх авиагаар дууддаг. Гэтэл үүнийг монголоор доод уруул цорвойж зөөлөн дуудах ба, бүр ихэнх тохиолдолд Б авиагаар “барээнь” гэж хэлнэ. Монгол хэлний В тэмдэгт нь англи хэлний W тэмдэгтээр хэлэгддэг авиатай дүйнэ, харин ийм авиа орос хэлэнд байдаггүй. Үүнийг оросоор дөхүүлж дуудахын тулд Уи, Уа, Уо, Уэ гэх мэт тэмдэглэгээ ашигладаг. Watson-Уатсон, Wilson-Уилсон, Wels-Уэльс гэх мэт. Гай болтол мөнөөх хоолойн угаар дуудагддаг У энд ороод ирлээ. Уг нь W=В болохоор Ватсон, Вильсон, Вэльс байж зөв, эсвэл дөхүү дуудагдах учиртай.

h, kh үсэг. Уйгуржин монгол бичигт “энх” гэдгийн Х, “анх” гэдгийн Х хоёр шал өөр тэмдэгтээр бичигддэг, ерөөсөө ч тусдаа өөр авиа юм. Одоо кирилл бичигт үүнийг ялгахын тулд “хоолойн Г”, “хэлний Г” хэмээн нэлээд болхидуу нэрлэх болжээ. Англи хэлний жишгээр ялгаж бичих бол Enhbayar, Ankhbayar гэмээр. Нэг үед адилхан кирилл үсэгт шилжсэн хасаг хэлэнд үүнийг ялгахын тулд Г ба Ғ, К ба Қ, Х ба Һ гэж тусад нь тэмдэгт хэрэглэх болжээ. Хоолойн ГА авиа тэр болгон хэлэнд байдаггүй, магадгүй хамит сэмит ба алтай язгуурын хэлэнд байдаг байх. Орос хэлэнд байдаггүй ч хатуу хэлэгддэг “хуй”-г Х тэмдэгтээр, зөөлөн хэлэгддэг Хитлэр-ийг ялгахын тулд зөөлөн хэлэгддэг Х-г Г гэж тэмдэглэн Гитлер гэх болжээ. Энэ тольд зарим толгой үгэнд ийм ялгааг баримталсан боловч, нэгэнт хэрэглээд дассан газарт хэвээр хадгалав.

Х, Г үсэг. Хэлний гэгдэг Г авиа зөвхөн эм үгэнд дуудагддаг учир заримдаа “гэ” гэж нэрэлдэг бол хоолойн Г-г “га” гэж нэрлэх явдал бий. Угаасаа уйгуржин монгол бичгээр тус тусдаа өөр тэмдэгтээр бичигддэг шүү дээ. Ингэхээр “гэ” авианы араас “а” авиа залгах ёс монгол хэлэнд бараг байхгүй учир гадаад зээлдмэл үгийн “гэ”-г “Ха” авиагаар сольж дууддагийн жишээ гэвэл “гааз” гэснийг “хааз” гэнэ. Энэ тохиолдол ганц “Гэ” – дээр төдийгүй “Хэ”, “Кэ” тохиолдолд ч мөн адил.

Ө үсэг. Ийм авиа олон хэлэнд бий ч орос хэлэнд байдаггүй учир Ё тэмдэгтээр орлуулдаг. Гэтэл мөнөөх дээрх хоёр цэгийг нь орхигдуулдаг (залхуурдаг юм болов уу?) Е тэмдэгт болно, тэрийг нь монголоор Э авиагаар уншдаг. Энэ нь үгийн үндсэн дуудлагыг шал өөр болгодог.

Я-ийн төрлийн үсгүүд. Дангаараа ямар ч авиа гаргадаггүй мөртөө араас нь эгшиг залгахаар амилдаг тэмдэгт уйгуржин монгол бичигт бий. Ийм тэмдэг олон хэлэнд байдгийг “J” тэмдэгтээр илэрхийлдэг бол англи хэлэнд “Y” тэмдэгт хэрэглэдэг. Харин кирилл бичигт эднийг салган тус бүрд нь Я, Е, Ё, Ы, Ю гэсэн тэмдэгтүүд зохиожээ. Гэтэл орос хэлэнд “Ө”, “Ү” тэмдэглэгээ байдаггүй учир монголоор “ер бусын” гэдгийн ЕР, 90 гэсэн тооны “ЕР” хоёр адил бичигдэнэ. Жаран нэгийн И гэгддэг тэмдэгт уг нь “Ji, Yi” юм, харин орос дуудлага нь монгол хэлэнд огт байхгүй.

Й үсэг. Хагас И гэж нэрлэдэг энэ тэмдэгт монгол хэлээр эгшгийн ард орохоороо И-ээс өөр өвөрмөц дуудлагатай боловч уйгуржин монгол бичигт ч өөрийн тэмдэгт үгүй. Й-г дуудахад И-гээс арай ондоо буюу хоолойны оролцоотой дуудагддаг. Жишээлбэл ИзраИл гэхэд (зөв бичлэг нь) И авиа чөлөөтэй дуудагдаж байхад ИзраЙл болгож (заримдаа ингэж бичдэг төдийгүй, дууддаг) дуудахад үл мэдэг хоолойн оролцоо нэмэгдэж, Хэ авиа ч оролцоод байгаа юм шиг дуудагдаж байна. Харин орос бичлэгт үүнийг Я-ийн төрлийн тэмдэгтийн нэг хэлбэр болгон ашиглаж Йа, Йо гэх мэтээр Йорк, Йод гэж бичдэг. Уг нь монголоор Ёорк, Ёод гэх ёстой баймаар.

Ь үсэг. Уйгуржин монгол бичлэгт гийгүүлэгчийн зөөлрүүлэхдээ И тэмдэгт хэрэглэдэг, одоо ч шинэ үсгийн бүрмээр гарди, банди, архи, тамхи гэх мэтээр бичдэг.

Ъ үсэг. Монгол хэлэнд ямар ч эгшиг, гийгүүлэгчийг хатууруулан дууддаг тохиолдол байхгүй. Зөвлөлтийн мэргэжилтний шахалтаар энэ сонин тэмдэгт кирилл үсэг дагалдан орж ирсэн тул далд оруулах газар олдохгүй арга ядан, адъяа, сумъяа гэж бичих болжээ. Тэр байтугай Дамдинсүрэн өөрөө үүнийг Оюунъэрдэнэ, Говьъалтай гэх маягаар ашиглах гэж оролдож байв. Энэ тольд уйгуржин монгол бичгийн бичлэгийг дуурайн адяа (ади-а), сумяа (суми-а) гэж тэмдэглэв.

Н ба НЬ үсгийн ялгаа. Уйгуржин бичигт шал өөр дуудлагатай хоёр өөр Н авиа байдгийг одоо кирилл бичгээр нэгтгэчхээд “хэлний үзүүрийн Н”, “хэлний угийн Н” хэмээн арга ядсан болхиор нэрлэх болжээ. Хэл болгон үүнийг ялгахын тулд өөрийн өвөрмөц өөр тэмдэгт юм уу, нийлэмж тэмдэглэгээтэй. Жишээ хасаг бичлэгт Ң, испани бичлэгт Ñ гэсэн тусгай тэмдэгт хэрэглэдэг бол, англи зэрэг олон хэлний бичлэгт Ng гэж тэмдэглэдэг. Орос хэлний угийн Н дуудлага байдаггүй (магадгүй тэд баНк гэхэд дуудагддаг байх) боловч гадаад зээлдмэл үгэнд “нг” бичдэг ч тэрийгээ хэлний үзүүрийн Н-ээр биш, шууд үсэгчлэн “нг” гэж дууддаг. Гэтэл монгол хэлэнд эдгээр хоёр дуудлага аль алин нь чухал үүрэгтэй, ялгамж нь утга учиртай. Хэлний угийн Н-ийг уйгуржин бичгээр “энхлэгтэй Н” гэж нэрлэх нь бий. “Хан үндэстэн” гэж их бичсэн байдаг, гэтэл энэ нь “хан” биш “хань” юм. Англи зэрэг хэлний “king” гэж бичсэнийг “кинг” гэж бичдэг төдийгүй дууддаг, гэтэл энэ нь “кинГ” биш “кин” гэж хэлний угийн Н-ээр дуудагдах ёстой. Хэлний угийн Н-ийн дараа дагавар залгахад өнөөх нуугдмал Г илэрдгийг “хун” нэршил харьяалахын дагавар авахаараа “хунгийн” болдгоос ажиглаж болно. Энэ толины толгой үгийн нэршилд үүнийг нэлээд анхаарсан.

-ци, -ги төгсгөл. Латин бичлэг “-tion” гэсэн төгсгөлтэй үг элбэг бий. Энэ нь алив нэршлийн төлөв байдлыг илэрхийлсэн нэр үг. Монголоо үүнийг заримдаа “-члал” гэж орчуулдаг ч илүү тохирсон нь “-шил” байж магадгүй, даяаршил, нэршил, оршил гэх маягтай. Энэ төгсгөл хэсгийг англиар “-шн”, францаар “-сион”, германаар “-цион”, польшоор “-цяа”, харин оросоор “-ция” гэж дуудна. Одоо хэрэглэж байгаа кирилл монгол бичлэгийн дүрмээр гадаад зээлдмэл үг А, Я-аар төгссөн бол энэ тэмдэгтийг хасна гэж байгаа. Иймээс “америка” гэдгийг “америк” болгох жишээтэй (яагаад ч юм, “К” тэмдэгтээр төгсвөл уг үг эр, эм нь хамаагүй эм үгийн дагавар залгана гэжээ. Уг нь ямар ч үгийн араас “-аас”, “-ээс” залган дуудаж үзээд “америкээс гэдэггүй, америкаас гэдэг” тул эр, эмийг нь амархан таньж болмоор!). Гэтэл акция гэсэн орос бичлэгтэй үгийг монголоор аакц гэж дууддаг болохоос, зөвхөн “я”- г хасаад акций гэж хэн ч хэлдэггүй. Зүй нь ийм тохиолдолд “–ия” тэр чигээр нь хасна гэж дүрэмлэх ёстой байж л дээ. Атракц, организац, цивилизац гэж энэ толины толгой үгэнд тэмдэглэсэн нь ийм учиртай. Гэхдээ толгой үгээс бусад бүх тохиолдолд одоо хэрэглэж буй кирилл монгол бичлэгийн дүрмийг огт гажуудуулалгүй тэр хэвийг нь баримтлав. Үүнтэй төстэй бас нэг төгсгөл бол “Ги”. Биология, геология гэх мэтээс ганц “Я” тэмдэгтийг хасаад геологи гэсэн “монгол үг” болчхож байгаа. Энэ И тэмдэгт илүүдэл гэдгийг хэн ч зөвшөөрөх байх. Зарим мэргэжилтний тайлбарласнаар “геолог” гэвэл энийг эзэмшсэн мэргэжилтэн болчихно гэх. Гэтэл энэ нь орос дүрэм, монголоор мэргэжлийн хүнийг “-ч”, “-чин” гэж залгадаг. Өөрөөр хэлбэл “геологч”.

Урт эгшиг. Монгол хэлний дуудлагаар өргөлттэй эгшгийг давхарлан хослуулж бичдэг. Олон тохиолдолд өргөлтгүй балархай эгшгийг бараг дуудалгүй эсвэл бараг сонсогдохгүй хэлдэг. Тиймээс ч халимаг монгол кирилл бичлэгт балархай эгшгийг хасаж бичихээр дүрэмчилжээ. Монгол кирилл бичгээр ч “гээгдэх эгшиг” нэрийн дор өргөлтгүй балархай эгшгийг хасахаар дүрэмчилсэн нь үгийн язгуурыг үл танигдах болгон “алаад” хаясан билээ. Энэ тольд гадаад зээлдмэл зарим үгийн дан эгшиг бичсэн газрыг монгол дуудлагаар уртаар дуудан өргөлт өгдгийг ялгамжлав: уран биш, ураан, урал биш ураал гэх мэт. Далимд хэлэхэд уранум гэх химийн элементийг уран ч биш ураан ч биш ураань юм л даа, дахиад л өнөө хэлний үзүүрийн Н!

Адил тэмдэгт гийгүүлэгч давхарлах. Баттарей, кларнетт, аттестат адресс, ассистент диссэртац мэссэж касс гэх мэт цаад хэл нь ижил гийгүүлэгч давхарлан бичдэг үг нэлээд буй ч монгол дуудлагаар тэр нь давхарласан авиагаар дуудагддаггүй учир хоёр давхарласан гийгүүлэгчийн нэгийг толгой үгэнд хасаж тэмдэглэв. Гэвч вассал, классик, комиссар, масс, мисс, мэссэж гэх мэт үгэнд үнэхээр тухайн шүргэгч гийгүүлэгч давхарлан хэлэгддэг газар хэвээр үлдээлээ.

Нэр үг, үйл үг. Монгол хэлэнд ямар ч нэр үг үйл үг болон хувирч болдог ба эсрэгээр үйл үг ч нэр үг болон хувирах чадвартай. Нисэх буудал гэсэн нэр үг байна, гэтэл автобусны буудал асуухдаа “нисэх үү?” гэж буй нь “тэнгэрт нисэх гэж байна уу?” гэсэн асуулт биш нь ойлгомжтой. Энд “нисэх” гэсэн үг харсаар байтал нэр үгийн үүрэг гүйцэтгэж байна. “Хорихын хулгайч”, “Анагаахын нэгдүгээр курс” гээд зөндөө бий. Мандах, Бадрах гэх мэтчилэн хүний нэр болоод газар усны нэршил нэр үг ч мундахгүй. Энэ толины толгой үгийг тухайн үйл үгийн дагавар авахаасаа өмнөх ардаа зураастай хэлбэрээр биш, “хэмнэх”, “эвдэх”, “шүглэх”, “шоглох”, “чимхэх”, “хяргах” гэсэн хэлбэрээр толгойлов.

ҮГИЙН ГАРВАЛЬ. Тухайн зээлдмэл үг ямар хэлнээс тархсан, тэр нь ямар хэлнээс эх сурвалжтайг уг эхээр нь бичээд, ард нь хашилтан дотор үгчлэн ямар утгатайг сийрүүлэв.

ШУУД УТГА. Уг зээлдмэл үг нь үгчилсэн бичлэгээсээ өөрөөр ямар утгатайг бичлээ. Энд уг зээлдмэл үгийн утгыг тайлбарласан болно. Гэхдээ манай толийн эхний зорилго нь үгийн тайлбар толь биш учир маш товчхон тайлбар оруулсан болно. Энд болон дараагийн монгол утгад одоо цагийн монгол хэлний тогтсон жишиг зөв бичлэгийн дүрмийг баримталлаа.

МОНГОЛ УТГА. Ихэнх тохиолдолд монгол утга нь үгийн шууд утгатай давхцаж буй учир адил гэсэн тэмдэглэгээ оруулав. Гэхдээ нэлээд тохиолдолд монгол утга нь уг үгийн шууд утгаас нэлээд зөрөх учир үүнийг тодотгосон болно. Үүнийг илүү ойлгомжтой болгохын тулд уг үг орсон жишээ өгүүлбэр, утгын хоршил нэр бичсэн болно.

МОНГОЛ ДУУДЛАГА. Монгол дуудлага нь ялангуяа Орос ба орос хэлээр дамжин орж ирсэн зээлдмэл үгийн бичлэгээс нэлээд зөрүүтэй учир монгол хүн ихэвчлэн яаж дууддагийг дөхүүлэн галиглав.

МОНГОЛ НЭРШИЛ. Гадаад зээлдмэл үг олон тохиолдолд өөрийн монгол нэршилтэй боловч зээлдмэл үгээ зэрэгцүүлэн хэрэглэх нь элбэг тохиолдол. Иймээс тус тольд зээлдмэл үгээр толгойлсон авч харгалзсан монгол нэршил байвал түүнийг энд тодотгов.

Баабар

ShareTweet

Related Posts

Хүүхдүүд маань эх хэлээрээ л хэлд орж байх нь нэн чухал
Нийтлэл

2025-08-14 12:28
Монгол хэл бичгийн шалгалтад 35 680 суралцагч хамрагджээ
Боловсрол

Монгол хэл бичгийн шалгалтад 35 680 суралцагч хамрагджээ

2024-04-08 13:44
Ганц энэ өчүүхэн таслал уу?
Нийтлэл

Ганц энэ өчүүхэн таслал уу?

2023-08-24 02:07
}

Шинэ мэдээ

Д.Ганбат: СОР17 хуралд төсвөөс 300 тэрбум төгрөг зарцуулаад үлдэж байгаа нь хоёр жорлон, хоёр гэр

Д.Ганбат: СОР17 хуралд төсвөөс 300 тэрбум төгрөг зарцуулаад үлдэж байгаа нь хоёр жорлон, хоёр гэр

by undesten
2026-10-08 16:53
0

Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

by undesten
2026-10-08 14:07
0

ГССҮТ: “Баавгайд бариулсан” өвчтөний биеийн байдал хүнд байна

ГССҮТ: “Баавгайд бариулсан” өвчтөний биеийн байдал хүнд байна

by undesten
2026-10-08 13:09
0

БОУАӨЯ-наас нас биед гүйцсэн хүний эрүүл мэндэд аюул учруулах баавгайг агнах зөвшөөрлийг нийслэлд өгчээ

БОУАӨЯ-наас нас биед гүйцсэн хүний эрүүл мэндэд аюул учруулах баавгайг агнах зөвшөөрлийг нийслэлд өгчээ

by undesten
2026-10-08 13:01
0

Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орж ирсэн баавгайг нойрсуулж суурьшлын бүсээс гаргалаа

Баавгай дайрч нэг иргэн амиа алджээ

by undesten
2026-10-08 12:45
0

С.Цэнгүүн: Сайд нар төсвийн тодотголоос ₮23 тэрбумыг хасаж болохгүй, аль хэдийн зарцуулчихсан гэх ноцтой мэдэгдэл хийж байна

С.Цэнгүүн: Сайд нар төсвийн тодотголоос ₮23 тэрбумыг хасаж болохгүй, аль хэдийн зарцуулчихсан гэх ноцтой мэдэгдэл хийж байна

by undesten
2026-10-08 12:33
0

БНХАУ-аас хууль бусаар орж ирсэн байж болзошгүй годронтой ямааны асуудлыг ТЕГ-аар шалгуулна

Н.Номтойбаяр: Ямааны годрон өвчний эсрэг вакциныг 1.5 тэрбум төгрөгөөр худалдаж авахаар болсон

by undesten
2026-10-07 15:12
0

ҮАГ: өсвийн зарлага 32.2 хувиар өсөхөөр төлөвлөгдсөн нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй

Төсвийн зарцуулалтыг хянан шалгах түр хороо байгуулах бичигт 47 гишүүн гарын үсэг зурлаа

by undesten
2026-10-07 14:23
0

Л.Пүрэвсүрэн: Эпштейнтэй гол харилцаж, мэйл бичиж байсан намайг гэрчээр дуудсангүй

Л.Пүрэвсүрэн: Эпштейнтэй гол харилцаж, мэйл бичиж байсан намайг гэрчээр дуудсангүй

by undesten
2026-10-07 13:46
0

Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна

Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна

by undesten
2026-10-07 13:34
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай