Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг төрийн байгууллагын албан хаагчдад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, яам агентлагийн дэргэд болон Нийслэл, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах авлигаас урьдчилан сэргийлэх, Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах, Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах, Авлигын эрсдэлийн үнэлгээ хийх, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлах, авлигын эсрэг сургалт зохион байгуулах, арга зүйн туслалцаа үзүүлэхээр ажиллаж байгаа юм.Ажлын хэсэг удирдамжид заасан хугацаанд Баянгол дүүрэгт ажиллах Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүнээр ажиллах хүсэлтэй иргэдийн материалыг хүлээн авах бөгөөд энэ талаархи мэдээллийг Баянгол дүүргийн албан ёсны bgd.mn цахим хуудаст байршуулаад байна.
ЭХ СУРВАЛЖ: БГД