Даваа гарагт АНУ-н Калифорниа мужын Хойд цэцэрлэгийн бага сургуульд зэвсэглэсэн гэмт этгээд халдлага үйлджээ. Гэмт этгээдийг Cedric Anderson гэх 53 настай эрэгтэй байжээ. Тэрээр тус сургуульд багш хийдэг түүний салсан эхнэр Karen Elaine Smith-г алахыг завдсан байна. Цагдаагийнханы мэдээлж байгаагаар гэмт этгээд сургуульд нэвтрэх эрхтэй карт байсан. Тэрээр буугаар зэвсэглэн түүний салсан эхнэрийн хичээлийн танхим руу орж буудсан боловч багшийн хажууд байсан 8 настай Jonathan Martinez аминд хүрч мөн 9 настай охиныг шархдуулсан гэжээ. 9настай охины биеийн байдал тогтвортой байгаа хэдий ч түүний ар гэрийнхэн хүнд байдалд байна. Ямартай ч хартай нөхөр хүүхэд буудахыг завдаагүй боловч ийнхүү 8 настай хүүхдийн аминд хүрчээ.