Ираны үндэсний мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Америкийн Боинг компани ирэх сарын эцсээр Иранд Боинг-777 нисэх онгоц хоёрыг хүлээлгэн өгнө гэжээ. Энэ ажил амжилттай болбол, Иранд Францын Аэробус компани гурван нисэх онгоц өгсний дараах тус компани анх удаагаа Иранд нисэх онгоц хүлээлгэн өгч байгаа явдал болох юм гэжээ. Энэ хоёр нисэх онгоцыг Туркийн агаарын тээврийн компанид худалдаалах байсан боловч тус компани худалдан авах захиалгаа цуцалсан юм гэжээ.
Америкийн санхүүгийн хориг арга хэмжээ, түүнчлэн Трампын засгийн газрын Иранд авч байгаа тодорхой бус бодлого зэргийн нөлөөгөөр, Боинг компани Ирантай нисэх онгоц худалдаалах тухай гэрээнд гарын үсэг зурсны дараа амжилттай хүлээлгэн өгч чадах эсэх нь тодорхой болох юм байна.