Хятадын Шаньси
мужийн Луяа ууланд байрлах мөсөн агуй аялагчдын очих дуртай газрын нэгээр
нэрлэгдэх боллоо. Тус улсын Үндэсний Геологийн цэцэрлэгт хүрээлэнгийнхэн агуйг
албан ёсоор эзэмшиж байна. Агуйн дотор үргэлж хасах 30 хэм байдаг. Өвөл зун
ялалгүй хүйтэн байдаг учир мөснүүд хайлахгүй хөлдүү хэвээр байдаг байна. Энэ нь
аялагчдыг урин дулаан цагт даллан дуудаж, сонирхлыг нь татаж байгаа юм.