Энэтхэг улсад найман сартай хирнээ
19 кг жинтэй Чахат гэх охин бүртгэгджээ. Эмч нар түүний биеийн жинг өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа талаар хэлжээ. Чахат
охин хэвийн жинтэй төрсөн ч дөрвөн сарын дараа өөрийн биеийн жинг хоёр дахин
нийлүүлсэнтэй тэнцэхүйц жин нэмсэн. Эмч нарын зөвлөснөөр бяцхан охиноос цусны
шинжилгээ авч хэрэв энэ байдлаар жингээ нэмсээр байвал түүний зүрх ачааллаа
дийлэхгүй болохыг эцэг эхэд нь сануулжээ. Харин охины эцэг эх хэвийн жиндээ
буцаан оруулж бусад хүүхдүүдтэй тоглуулахыг хүсч байна гэв.