АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр Висконин дахь үйлдвэрт зочилсныхоо дараа АНУ-д үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг хамгаалах гадаад ажилчдын визийн бодлогыг өөрчлөх талаар гарын үсэг зуржээ.Трамп хэлэхдээ цагаачлалын алдаатай бодлогын улмаас компаниуд америк ажилчдыг хямд зардалтай гадаад ажилчдаар сольж байсныг зогсооно гэжээ. Тэрээр АНУ-ынажилчдын үнэ цэнийг өсгөх зорилгоор АНУ-д хэрэгжих төсөл бүрт Америк бараа бүтээгдэхүүнийг ашиглах ёстой гэсэн шинэ гэрээг цагаан ордонд хэлэлцүүлэх болжээ. Мөн Трампыг анх удаа ажилчин ангийн эрх ашгийг хамгаалсан гэрээ боллоо гэж олон улсын ажиглагчид харж байна.