Фэйсбүүкийг үндэслэгч Марк Зукерберг саяхан фэйсбүүкээр аллага хийсэн этгээдийн бичлэгийн талаар ийнхүү ярилаа.
Болсон явдлын тухайд ням гарагт 74 настай эрийг хөнөөсөн бичлэг олон нийтэд шууд цацагдсан. Аллага үйлдсэн эдгээд өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулж хүний амь хөнөөж буй бичлэгээ олон нийтэд дэлгэсэн. Гэвч дээрх бичлэг цацагдахаас нэг цагийн өмнө гэмт этгээд өөрийнхөө амыг хорлосон байж таарчээ.
Уг аймшигт хэргийн талаар хэрэглэгчид гомдол мэдүүлж энэ төрлийн бичлэгийг олон нийтэд дэлгэхгүй байх талаас анхаарч ажиллахыг шаарджээ. Үүний хариуд фэйсбүүкийг үндэслэгч Марк Зукерберг бид бичлэг цацагдсанаас хойш хоёр цагийн дараа устгасан. Бид дахин ийм хэрэг гарвал урьдчилан сэргийлэхийн тулд дор бүрнээ чадах бүхнээ хийж байна гэв. Хэргийн мөрдөн байцаагч хэлэхдээ \”Нийгмийн сүлжээгээр тухайн хүн өөрийн хүссэн бүхнээ нийтлэх эрхтэй боловч, гэмт хэргийн шинжтэй олон түмэнд хохирол учруулсан бичлэгийг хязгаарлах хэрэгтэй гэж мэдээлжээ. Мөн зарим шинжээчид хэргийн талаар \”Фэйсбүүкийн шууд бичлэг шүүлтүүртэй болох эсэх нь цаг хугацааны асуудал, энэ явдал Марк Зукербергийг маш том цохилтод орууллаа\”гэж үзэж байна.