Америкын Ерөнхийлөгч Дональд Трамп
тэнгисийн цэргийн цохиолт өгөх ангиа Солонгосын хойг руу илгээх зарлиг
буулгасан билээ. Энэ тухайгаар \”тус анги Хойд Солонгосоос ирэх аюул
заналхийллийг зогсоох, урьдчилан сэргийлэх үүрэгтэй” гэж тайлбарлаж байв.
Үүнээс болоод Америк Хойд солонгос
хоёр улсын хооронд маргаан дэгдэж, дэлхийн III дайн эхэлж магадгүй гэсэн
мэдээллүүд цацагдаж эхэлсэн юм. Гэвч Нисэх
онгоц тээвэрлэгч \”Карл Винсон” хөлгөөр ахлуулсан байлдааны онгоцууд Солонгосын
хойгийг бус Австралид хүрсэн талаар АНУ-ын Номхон далайн командлал олон нийтэд
мэдээлсэн байна. Тэндээ сургуулилт хийхээр төлөвлөсөн бөгөөд одоогоор Сунда хоолойд түр байрлаад байгаа
гэнэ.
Өөрөөр хэлбэл Дональд Трамп Солонгосын хойд руу цэргээ явуулсан гэж худал
мэдүүлснээс болоод хоёр улсын хооронд дайн дэгдэх шахсан байна гэж Өмнөд
солонгосын хэвлэлүүд онцлон бичиж байна.