БСШУСЯ–ны сайд Ж.Батсуурийн дөрөвдүгээр сарын 21-ны өдөр гаргасан тушаалын дагуу эрдмийн баяр тэмдэглэхдээ төгсөгчдөөс хууль бус хураамж авч аялал зугаалгаар явах, ресторан, амралтын ногоон бүсэд зугаалах, олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглож холбогдох албан тушаалтнуудад хариуцаж ажиллахыг үүрэг болголоо. Уг тушаалын дагуу бүх шатны боловсролын байгууллагууд \”Эрдмийн баяр\”-ыг нүсэр тэмдэглэхийг хориглолоо.