Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 10-нд ихэнх нутгаар, 11, 12-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурч сэрүүсэхийг анхааруулж байна.
2017 оны 05 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр бороо, хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өчигдрөөс сэрүүсч 16-18 хэм дулаан байна.
2017 оны 05 дугаар сарын 10-наас 05 дугаар сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
10-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 11-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар, 12-нд зүүн аймгуудын нутаг болон баруун аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд говь, талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 10-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст сэрүүсч Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр дулаарна.