Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн өмчит уул уурхайн томоохон компаниудын захирлуудыг томилсон байна.
Тухайлбал “Дархан Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадоржийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилжээ. Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнсамбууг “Дархан Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилж байгаа юм байна.
Б.Чагнаадорж нь 2024 оноос “Дархан Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн. Улмаар нүүрсний олборлолтоор тэргүүлэгч томоохон төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлаар томилогдлоо.
Н.Цэрэнсамбуу нь 2022 оны арваннэгдүгээр сараас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын даргаар, 2025 оны аравдугаар сараас өнөөдрийг хүртэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан юм байна.




































































