ОХУ ням гарагт Украины Киев болон ойр орчмын хотууд руу хэдэн зуун пуужин, дроноор харважээ.
Энэ нь дайн эхэлснээс хойших дөрвөн жилийн хугацаанд дээрх бүсүүдэд хийгдсэн хамгийн хүчтэй бөмбөгдөлтүүдийн нэг болов.
Уг довтолгооны үеэр Оросын тал хэт авианы буюу дууны хурднаас хурдан “Орешник” пуужинг ашиглажээ.
Довтолгооны улмаас хоёр хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархадсан гэдгийг Украины албаныхан мэдээлээд байна. Мөн Украины Засгийн газрын байр болон Гадаад хэргийн яам бага хэмжээний хохирол амссан гэв.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленський “Орост энэ үйлдлийнх нь үр дагаврыг мэдрүүлэхгүй өнгөрөөж болохгүй” хэмээн шүүмжлэв.
Их Британи болон Германы удирдагчид ОХУ “Орешник” пуужин ашигласан нь хурцадмал байдлыг улам нэмэгдүүлсэн үйлдэл хэмээн буруутгажээ.
Дайн эхэлснээс хойш ОХУ-ын тал “Орешник” пуужинг ашиглаж буй гурав дахь тохиолдол нь энэ болж байна.
Уг пуужин нь цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх боломжтойгоос гадна хэдэн мянган километрийн тусгалтай юм.
Эх сурвалж: Reuters






































































