ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар А.Даваажаргал “Монгол Улсын Засгийн газраас Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийн тухай хуульд заасны дагуу долоодугаар сарын 10-15-ны өдрийг Үндэсний их баяр наадмын амралтын өдөр болгож хуульчилсан.
Энэ жил Ардын хувьсгалын 105 жилийн ойгоор долоодугаар сарын 11, 12-ний өдрүүдэд амралтын өдөр буюу Бямба, Ням гараг тохиож байгаа.
Монгол Улсын Засгийн газраас ажил, амралтын тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор энэ жилийн амралтын өдрүүдээс долоодугаар сарын 16, 17 буюу Пүрэв, Баасан гарагийг бүх нийтийн амралтын өдөр болгож, эдгээр өдрийн нөхөн ажиллах зохицуулалтыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, төрийн болон орон нутгийн өмчит хувьцаат компанийн захирлуудад даалгалаа.
Долоодугаар сарын 16, 17-нд ажилтан, албан хаагчдаа амраахыг хувийн хэвшлийн байгууллагууддаа уриалж байна.
Ээлжийн амралтын нөхөн зохицуулалттай холбоотой асуудалд долоодугаар сарын 16, 17-ны өдрийн амралтыг 2026 оны төсвийн жилтэй багтаан аль нэг өдөр нөхөж ажиллуулахыг Засгийн газрын гишүүдэд өнөөдөр үүрэг болгож шийдвэрлэлээ” гэв.










































































