Чингэлтэй дүүргийн
эмэгтэй ээжийгээ тагтан дээр зодож, танхайрч буй бичлэг сошиал хуудсаар
цацагдсан. Энэ дагуу цагдаагийн байгууллагаас шалгалт хийж, ёс бус үйлдэл
гаргасан эмэгтэйд захиргааны хариуцлага тооцсон байна. Н-ийн ээж 88 настай
буурай цагдаад \”Би гомдолгүй” гэж мэдүүлжээ.
Оршин суугчид Н ээжийгээ удаа дараа зодож,
орцонд хөөж гаргадаг тухай албаныхан мэдээлсэн байна. Гэр бүлийн хүчирхийлэлд
бага насны хүүхэд, эмэгтэйчүүдээс гадна ахмад настнууд ихээр өртдөг тухай
судалгаа байдаг байна.
Ээжийгээ зодож, танхайрсан Н-ийг долоо
хоногийн хугацаанд баривчлахаар болсон байна.