2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ээс хэсгийн шатанд хасагдсан Уругвайн шигшээ багийн буцах нислэг маргаан дагуулж байна.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр Уругвайн хөлбөмбөгийн холбоо багийг Мексикээс Монтовидео руу буцаах чартер нислэгийг цуцалж, тоглогчдыг арилжааны нислэгээр тус тусдаа буцахаар зохицуулжээ. Үүний улмаас шигшээ баг нэг бүрэлдэхүүнээрээ нутаг буцахгүй, харин өөр өөр чиглэл, нислэгээр хөдөлж эхэлсэн байна.
Уругвай энэ удаагийн ДАШТ-д Саудын Араб болон Кабо-Вердетэй тэнцэж, Испанид 1:0-ээр хожигдсоноор хэсгээсээ шалгарч чадсангүй. Тус баг нэг ч хожил авч чадаагүй нь хөгжөөн дэмжигчид болон хэвлэлүүдийн шүүмжлэлийг дагуулаад байна.
Зарим хэвлэл энэхүү шийдвэрийг Уругвайн холбооны зүгээс багийн тааруу амжилтын дараах шийтгэл гэж тайлбарлаж байгаа бол холбооны талаас тоглогчдын олонх нь өөр өөр улс дахь клуб руугаа шууд буцах шаардлагатай болсон гэж тайлбарлажээ.









































































