Та арьсныхаа
хуурайшиж харласан хэсгүүдэд санаа зовж явдаг юм биш биз.Арьсны асуудлаа химийн найрлагатай гоо сайхны
бүтээгдэхүүнээр шийдэж болох ч өртөг өндөртэй. Үүний оронд гэрийн нөхцөлд эрүүл
байгалийн аргаар үр дүнтэйгээр цайруулах аргыг танд санал болгож байна.
Энэхүү аргыг хэрэглэснээр таны хуурайшсан,
харласан арьс 15 минутын дотор цайрах болно.
Төмсөөр цайруулах. Нэг ширхэг төмсийг зүсээд харласан арьсан дээрээ 15-20
минутын турш тавина. Энэ аргыг өдөрт хоёр удаа хэрэглэж болно.
Нимбэгийг нимгэн хирчээд харласан арьсан дээрээ 10 минут тавина. Нимбэг
арьсыг цочроож болох тул дараа нь чийгшүүлэгч тос түрхэнэ.
Нэг халбага содыг тал аяга устай холиод угаана. Энэ аргыг долоо хоногт
хэдэн ч удаа хэрэглэж болно.
Кокосын тос нь амин дэмээр баялаг учир усанд орохоос өмнө бага зэрэг
түрхээд 5-10 минутын турш иллэг хийнэ. Үүний дараа халуун бүлээн усаар угаана.
Мөн та эдгээр аргыг хэрэглэхээс өмнө гуужуулагчаар угаасны дараа туршиж
үзвэл илүү үр дүнтэй.