2017 оны тохижилт, ногоон байгууламжийн ажлын хүрээнд Баянгол дүүргийн X хорооллын туслах замын тохижилтын ажлыг \”Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-ны өдөр эхлүүлсэн. Уг ажил төлөвлөгдсөн графикийн дагуу үе шаттайгаар хийгдсээр байна. Одоогийн байдлаар 1000у/м газар авто замын хашлага, 55м ус зайлуулах хоолой, 600у/м явган хүний замын хавтан хийж, 87у/м газарт хайлаас суулгаад байгаа юм. Тохижилтын ажил 65 хувьтай байгаа бөгөөд уг ажлыг зургаадугаар сарын 10-нд дуусгахаар ажиллаж байна гэж \”Улаанбаатар зам засвар, арчлалтын газар\” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.