Энэ сарын 26-ныг дуустал Монгол орны ихэнх нутгаар өмнөх хоногуудаас нэмж халж ялангуяа төвийн аймгуудын нутгаар өдөртөө +30 градусыг давж, говийн бүс нутгаар +38 градусыг давж халахыг цаг уурын байгууллагаас мэдээлсэн.
Энэ амралтын өдрүүдэд 32-34 хэмд хүрч халах нь. Иймд ил задгай ажиллагчид хэт халалт наршилтаас сэргийлж “УС-СҮҮДЭР-АМРАЛТ” гэсэн 3 зарчмыг мөрдөхийг цаг уурын байгууллагаас зөвлөв.












































































