Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын баталгаажуулах шинжилгээний хариу эерэг гарч, тарваган тахлын хүний өвчлөл болохыг албан ёсоор баталгаажууллаа.
Үүнтэй холбогдуулан иргэдийг тарвага агнах, барих, тарваганы мах, эд эрхтэнтэй харьцахгүй байх, мөн үхсэн болон өвчилсөн мэрэгч амьтанд хүрэхгүй байхыг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна.
Мөн тарваган тахлаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг чанд мөрдөж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалахыг зөвлөв.











































































