Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг өмнө нь хахууль авах болон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байх явцад тэрбээр гадаад улс руу явсан байдаг.
Хууль хяналтын байгууллагаас түүнийг гадаад улс руу оргон зайлсан гэж үзэн, хэргийг нь түр түдгэлзүүлсэн байжээ. Тэгвэл баяр наадмын өмнөхөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монгол Улсад ирсэн тул хэргийн шинэ нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэн, дахин яллагдагчаар татаж, хэргийг сэргээн шалгаж эхэлсэн талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Мөн эх сурвалжийн мэдээлснээр, Ц.Элбэгдоржоос тайлбар мэдүүлэг авахаар дуудсан ч “Очих боломжгүй, хөдөө орон нутагт явна” гэх хариуг өгчээ.












































































