Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүний хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах нээлттэй гаалийн бодлого хэрэгжүүлэхийг Гаалийн ерөнхий газарт даалгах тухай тогтоолын төслийг баталсан байна.
Тодруулбал шатахуун импортлох зөвшөөрөлтэй 200 орчим аж ахуйн нэгжийн 20 хүрэхгүй нь гаднаас шатахуун оруулж ирж чадаж байгаа аж.
Иймд Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар зарим арга хэмжээний тухай тогтоолыг батлуулсан ба иргэд автобензинийг стандарт норм аюулгүй байдлаа хангаад боломжтой хэмжээгээрээ хилээр оруулж ирж болох юм байна. Үүнд гаалийн зүгээс хүндрэл үүсгэхгүй байх зохион байгуулалтыг яаралтай хийх чиглэл өгчээ.
Мөн бүх төрлийн газрын тосны бүтээгдэхүүний гаалийн татварыг бүх боомтуудаар тэглэсэн байна.
Шатахууны хангамжийг тогтворжуулах шуурхай штабаас хилээр орж ирж байгаа шатахууны хүртээмжийг нэмэгдүүлэх зарчмыг баримталж байгаа ба хязгаарлагдмал нөөцийг зөв зохион байгуулж оочир дарааллыг бууруулна гэв.
Улаанбаатар хотод:
-
Наймдугаар сарын 15-ны өдөр хүртэл дугаарын тэгш, сондгойгоор бензин олгоно.
-
Саванд шатахуун олгохыг хориглоно.
-
Нэг удаагийн цэнэглэлтэд 50,000 төгрөгийн хязгаарыг тавьж байгаа.
Уг зохицуулалтаас өмнө нь өдөрт 38,000 автомашиныг цэнэглэж байсан бол өчигдрийн байдлаар 115,000 автомашиныг цэнэглэсэн байна.










































































