Колумби улсад сүүлийн хэдэн жил тохиогоогүй хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 132 хүн амиа алдаад байна.
7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон ба олон хүн нурангид дарагдсан байж болзошгүй тул амиа алдсан хүний тоо нэмэгдэх магадлалтай гэж албаныхан мэдээлжээ.
Чоко мужид болсон газар хөдлөлтийн голомт нь 103 км-ийн гүнд байсан бөгөөд газар хөдлөлтийн чичирхийлэл ойролцоох Венесуэл, Эквадор, Панам улсуудад мэдрэгдсэн гэв.
Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар ийм гүнд болсон газар хөдлөлт нь газрын гадаргад ойр болсон газар хөдлөлтөөс харьцангуй бага аюул учруулдаг аж.
Газар хөдлөлтийн голомтоос 55 км орчим зайд орших Перейра хот болон ойролцоох бүсүүдэд хамгийн их хохирол учирсан байна.
Өнгөрсөн долоо хоногт болсон сонгуулиар ялалт байгуулсан Колумбийн шинэ ерөнхийлөгч Абелардо де ла Эсприэлья улсын хэмжээнд гамшгийн онц байдал зарлажээ.
Эх сурвалж: ВВС










































































