Ерөнхий сайдын захирамжаар Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб байгуулсан. Тус штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Г.Дамдинням сайд ОХУ-д ажиллаж байгаа. Улмаар наймдугаар сарын татан авалт, нөөц бүрдүүлэхэд шаардлагатай шатахууны хэмжээг нэмэх хэлэлцээрийг амжилттай хийжээ. “Роснефть” компаниас энэ сард 50,000 тонн АИ92 шатахуун авахаар гэрээ баталгаажуулсан байсан. Үүн дээр нэмээд 25,000 тонн АИ92 шатахуун, онгоцны түлш 5000 тонныг авахаар тохирлоо. Энэ бол Монгол Улсын наймдугаар сарын хэрэглээг бүрэн хангах боломжтой тоо хэмжээ юм.
Мөн БНСУ-аас 5-6 мянган тонн АИ92 шатахуун авахаар хэлцэл хийж, бүтээгдэхүүнийг эхнээсээ ачсан байгаа” гэв.
Гаалийн байгууллагаас наймдугаар сарын 1-нээс хойш 5-6 мянган тонн нефтийн бүтээгдэхүүнд гаалийн бүрдүүлэлтийг тогтмол хийж байсан. Харин өчигдөр 10 мянган тонн нефтийн бүтээгдэхүүнд бүрдүүлэлт хийсэн. Нефтийг авто замаар 3, төмөр замаар 168, нийт 171 тээврийн хэрэгслээр импортоор оруулж ирсэн бөгөөд:
-
АИ92 3,100 тонн
-
АИ95 172,000 тонн
-
Дизель түлш 6,775 тонн шатахуун байсныг мэдээлэв.








































































