УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар зарим Элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал,
- Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөрийг Франц улсад суух Элчин сайдаар,
- Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнг Швейцарь улсад суух Элчин сайдаар,
- Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Н.Чимгүүндарийг Канад улсад суух Элчин сайдаар,
- Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбатыг Герман улсад суух Элчин сайдаар,
- Гадаад харилцааны дэд сайд асан Г.Тэнгэрийг Япон Улсад суух Элчин сайдаар,
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаярыг АНУ-д суух Элчин сайдаар томилохыг асуудлыг тус тус хэлэлцэв.
Энэ үеэр байнгын хорооны гишүүд улс орон хүнд нөхцөлд байгаа үед томилогдоод явж байгаа тул эргэх холбоо сайтай ажиллаарай, хариуцлагагүй ажилласан тохиолдолд эргүүлэн татна гэдгийг анхааруулж байв. Үүний дараа санал хураалт явуулахад Элчин сайд нарыг томилох асуудлыг гишүүдийн олонх дэмжлээ. Мөн өмнөх Элчин сайдуудыг эргүүлэн татахыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжив.