УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл /2026.09.02/ 10.00 цагт хуралдаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг 9-р сарын 7-ны даваа гарагт хуралдуулахаар товложээ.
Энэ талаар УИХ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь, эсвэл УИХ-ын дарга болон Ерөнхийлөгч санаачилбал УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар заасан байдаг.
Засгийн газар 8-р сарын 20-ны өдөр Төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьсан. Мөн УИХ дахь сөрөг хүчнээс ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргасан ч бичгээр ирүүлээгүй.
Ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Өөр асуудал хэлэлцэхгүй. 9-р сарын 14-ний 17.00 цагт ээлжит бус чуулганыг хаах тухай УИХ-ын даргын захирамж гарч байна гэв.













































































