Өөрийн гэсэн өнгө аяс үзэл бодолтой Реппер Gee удахгүй бүл нэмэх гэж байгаа талаар цахим хуудаснаа
нийтэлжээ. Тэрээр одоогоор \”Universe best songs”наадмын
шүүгчээр ажиллаж байгаа бөгөөд тус шоунд шинэ өнгө төрхийг бий болгож
залуучуудыг байлдан дагуулж чадсан гэлтэй. Өнгөрсөн жил тэрээр Гачууртад нижгэр хуримаа хийсэн. Түүний эхнэр социологич мэргэжилтэй
Н.Минжирмаа гэх бүсгүй байдаг. Тэд өдгөө Бургуужин нэртэй таван настай охинтой.
Gee эхнэртэйгээ хэрхэн танилцсан түүхээ олон нийтэд дэлгэхийг хүсдэггүй.
Гэхдээ нэлээд хугацааны өмнө нэгэн сонинд ярилцлага өгөхдөө \”Уулзах ёстой
хүмүүс уулздаг л юм байна билээ. Жам жамаараа явж байгаад танилцсан” хэмээсэн
байдаг. Тэгвэл хосууд удахгүй бүл нэмэх гэнэ. Энэ
талаар тэрээр өөрийн цахим хуудаснаа \”Нэг нууц задлах уу? Удахгүй бүл нэмнэ. Хүнд битгий хэлээрэй” гэж бичжээ.